2-6 настай хүүхдийн нас зүйн онцлог
Сэтгэгдэл үлдээх

6 нас Асар их хүч агуулсан нас

    C_BOE_30

  •  Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чад­даг­гүй, харин сэтгэлийн хөдөлгөөн нь түүнийг удирдагттай холбоотой.
  • Тэдний булчин бүр тасралтгүй хөдөл­гөөн үйл ажиллагааг шаардана.
  • Гэрийн эд хогшил тэдний хувьд тог­лоом, тоглох талбар болж хувирна.
  •  Үг ярианы гоо сайхныг тэр болгон анхаа­рхаа болино.
  •  Үгээ нэг их тод хэлэхээ больж хурдан хурдан давхцуулан эсвэл хэлэх үгүй нь мэдэгдэхгүй арайхийн нэг үг зөөж хэлнэ.
  • Өөрийн гутал хувцас хунарт ч тэр бүр анхаарахгүй. Заавал шинэ хувцас өмсөнө гэж зүтгэхээ болино. “Өвдөг тохой нь цоорхой, гутал нь урагд­сан шинжээр нь тэднийг 6 настнууд гэж амархан таньж болно” гэж сур­ган хүмүүжүүлэгчид үздэг байна.
  • Өөрсдөдөө анхаарал тавихыг гол болгож эхэлнэ. Тойрон буй хүмүү­сийн анхаарлыг өөртөө татахын тулд янз бүрээр оролдон хичээнэ.
  •  Биеэ магтах дуртай болно.
  • Тэд хийж чадахгүй, хүч хүрэхгүй зүйлийг ч хийнэ гэж онгирно. Тэгсэн атал угаах, цэвэрлэх, эмхлэх ажилд дургүй.
  • Анхаарал нь нэлээд хөгжинө. Нэг зүйл дээр 25 – 30 минут хүртэл тогтвортой байлгаж чадна.
  • Нэг зэрэг 5 – 6 шинэ зүйл заах үзүүлэх, харуулах нь зохимжгүй
  • Үгийн нөөц 14000 орчим болно. 1920 – 1930 аад оны үеийн хүүхдийг бодвол 500 – 600 үгээр нэмэгдсэн тооцоо гарчээ.
  • Улаан, шар, хөх, цэнхэр үндсэн өнгөөс гадна хар хүрэн, цагаан бор, бор шар… гэх мэт өнгүүдийг мэддэг болно.
  •  Авиа дууны 3 – 5 орчим өнгийг ялгах чадвартай ба сонорын хөгжилт том хүнийхэд хүрнэ.
  • Их бардам нэр төрөө боддог улс.
  • Бороо, гал, шуурга, салхинаас их айна. Харанхуй, амьтан шавжнаас айна. Хүүхэдтэйгээ түүний айдасны талаар ярилцах. Хүүхэд тань айж бай­гаа нь таньд “инээдтэй” юм шиг санагдавч хүүхдийн хувьд энэ бол үнэхээр бодит зүйл байдаг гэдгийг ойлгож, хүүхдийг айдасгүй болгохын тулд түүнд таны хайр халамж, тусламж хэрэгтэй.
  • Анхаарвал зохих зүйл нь хүүхдийн хэл яриа. Хэл ярианд нь анхаарал тавьж, зөв яриулж сургах хэрэгтэй
  • Түм буман “ Яагаад? “ гэсэн асуулт тавина.
  • Энэ насандаа л байгаль орчин, эргэн тойрны хүмүүс, ертөнцийн тухай мэдэхийг оролддог. Тэдний энэ ер бусын сонирхол нь сургалтад бэлэн байгааг нотолно.
  • 7, 8 настны адил уншиж, бичиж, тоолж сурна. Харин гарын жижиг булчин сайн хөгжөөгүй байна
  • Тоглоом их чухал. Хичээл сургалтыг тоглоом мэт хүлээн авдаг. Шинэ зүйлийг тоглоомоор дамжуулан өгвөл илүү үр дүнтэй. Энэ нь эцэг эх, багшаас сургалтын шинэ арга барилыг шаардаж байна гэсэн үг
  • Дотоод ертөнц ер бусын сонирхолтой. Эцэг эх өөрт нь тохирсон зүй­лийг өгч өөрийнх нь боломжид тохирсон мэдлэг чадвар төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй.

5 нас Тайван тааламжтай насны нэг

  • Нөхөрсөг хоорондоо эвтэй найртай болж ирнэ.
  • Өөрийн хийж чадах зүйлээ л сонгон авч хийнэ.
  • 3 насны үеийнх шигээ хамтач нөхөрсөг болж ирнэ.
  •  Хүмүүст магтуулахыг ямагт хүснэ.
  • Аливаад тун ажил хэрэгч байдлаар хандана
  • Гэр орондоо их хайртай. Үе тэнгийнхэн рүүгээ тэмүүлэх нь ихэснэ.
  • Гэртээ байхаас илүү цэцэрлэгт байвал түүнд ашигтай. Тэд амьдралын харилцааны баялаг туршлагыг хамт олны дунд байхдаа олж авдаг байна.
  • Туршлагатай багшийн нөлөөгөөр сайн чанарыг өөртөө шингээн авах, өөрийн болгох бүрэн боломжтой.
  • Анхаарал нь хөгжиж ирнэ.
  • Бодож санаснаа өөрийн үгээр чөлөөтэй илэрхийлэх гэж оролдоно.
  • Үг яриа, сэтгэхүйн хөгжлийн холбоо­той­гоор ой тогтоолт нь эрчимтэй хөгжинө.
  • Тогтоосон зүйл удаан хадгалагдана
  • 10–аад нэр тогтоолгоход 5 – 7 орчмыг нь тогтоосон байна.
  • Ярианы гол хэлбэр нь тоглоомын хэл бө­гөөд сэтгэлийн их хөдөлгөөнтэй, уран дүрс­лэл­тэй, үнэн сэтгэлээсээ ярилцана.
  • Дотоод ярианд мөн шилжинэ.
  •  Тун их сониуч
  • Бие бялдар мэдэгдэхүйц өснө. Хөдөл­гөө­ний эвсэл сайжирч, хол газар удаан явах чадвартай болно.
  • Аливаад шаргуу тэвчээртэй хандана. Гэвч зарим үйл нь эцэг эхийн эгдүүг хүргэх үе тохиолдоно.

4 нас: Бага насны хамгийн ярвигтай үе   – “Уяанаас алдуурсан нас”

  • Хамтарч тоглох дуртай боловч хоорондын харилцаа нь нилээд ээдрээтэй болж ирнэ.
  • Тоглож байхыг нь харахад сүр­дүү­лэг, хашхираан, хатуу шаард­лага, маргаан голлож байх нь ажиглагдана.
  • Харилцааны нэг гол хэлбэр бол өөрий­гөө магтах, бие биедээ гайхуулан ярих зан
  • Шулуун шударга, эрс хурц зантай байдаг тул нилээд бүдүүлэгдүү харил­цаа­тай, бусад хүмүүсийн санаа бодол, хүсэл сонирхол түүнд хамаагүй мэт авирлана.
  • Өөрсдийн санасан зоргоор аашилна.
  • Маргахдаа амархан, сэтгэлийн гүн хөдөлгөөнтэй эсвэл ичимхий, үг дуугүй байдал гаргана.
  • Тэнэг мангар, ховдог, гахай гэх мэт бүдүүлэг үгийг амархан тусгаж ямагт хэрэглэх дуртай.
  • Эрхийн тухай өвөрмөц өөрийн гэсэн бодолтой, харсан юм болгон минийх байх ёстой гэж бодно.
  • Бусдын тоглоомоор тоглож байгаад аваад явчихна. Энэ нь хязгаар­лагдмал сэтгэлгээтэй холбоотой.
  • Сэтгэц, хөдөлгөөний энерги нь гайхалтай их. Өдөржин гүйж харайж, тоглож наадна.
  • Ярих хүсэл нь их, хэл ярианы зөв хөгжилтөд анхаарах хэрэгтэй.
  • Эд юмсын тухай тодорхой төсөөлөл бүрэлдэж эхэлнэ.
  • Дүрслэн тоглох дуртай.
  • Төрөл бүрийн буу зэмсэг, машин техникийн нэрийг амархан тогтооно.
  • Хурц тод өнгөтэй, гоё сайхан хэлбэртэй, хөдөлгөөнтэй зүйлийг сайн тусгаж авна. Дүүгээ зурвал гутлын хонх, өвөөгөө зурвал таяг гаансыг нь тод дүрсэлдэг ажээ.
  • Тэдний мэддэг бүх үгийг жагсаан үзэхэд

-              50% нь нэр үг

-              28% нь үйл үг

-              12% нь тэмдэг үгс байна.

  • Төрөлх хэлний үндсэн дүрмүүдийг ямар ч тусгай сургалтгүйгээр өөрөө бие даан эзэмшинэ.
  • Тэдний их энерги, түргэн өөрчлөгдөх бодол санаа нь хүсэл эрмэлзэл зорилгыг маш хурдан хугацаанд сольж орхидог байна.

3 нас: Хүний амьдралын хамгийн баяр баясгалантай, тайван насны нэг.

  • Сэтгэл санааны хямрал тэр болгон тэвдүүлэхгүй бөгөөд 2 настай үеийн түгшүүр айдас бараг арилсан байна.
  • Өөрсдийн санаснаар хийх гэж зүтгэхээ болино.
  • Магтаалын үг дуулахын тулд бүхнийг хийнэ.
  • Үгэнд тун амархан орно.
  • Тэдний нэг онцлог бол гэр бүлийн доторх харилцаа, түүнд соргог ханддаг явдал
  • Хүлээн авах чадвар хөгжинө.
  • Анхаарал сайжирч ямар нэг зүйлийн тухай удаан тогтож ярьдаг болно.
  • Хэл ярианы хөгжилтэй холбоотойгоор түүний дүрслэн бодох, сэтгэхүйн ажиллагаа хөгжинө.
  •  Шинэ үг бүрийг сэтгэл хөдлөн хүлээн авна.
  •  Заримдаа өөрөө өөртэйгөө ярьж түүнийгээ үйл хөдөлгөөнөөр илэрхийлнэ.
  •  Тоглоомоос сэтгэлийн асар их баяр баясгалан олж авна.
  • Хамтран тоглож эхэлнэ.
  • Тоглоомоо хуваалцах, өөрийн ээлжээ хүлээх, сольж тоглох зэрэг дадал эзэмшинэ.
  •  Зураг зурах тун дуртай.
  •  Юмны өнгө мэдрэх, ялгах чадвар аажмаар сайжирна.
  • Хүүхэд эхлээд улаан, хөх, цагаан, шар өнгийг мэдэрнэ.
  • Анхаарал нь тогтвортой, богино хугацаанд төвлөрөх чадвартай. 10 минутанд анхаарал нь 7 – 9 удаа хувьсан өөрчлөгдөнө.Нэг зүйл дээр 2 минут хэртэй анхаарлаа төвлөрүүлдэг боловч дороо сарнина.
  • Эцэг эхдээ хязгааргүй хайртай, өөртөө ч сэтгэл хангалуун байна.
  • 1200 – 1500 үгийн дотор ярина.

2 нас

  • Хэвийн өсөж байгаа бол биеийн жин нь 12 – 12.5 кг, өндөр нь 84-85 см байна.
    • Гол хэрэгцээ нь хөдөлгөөн
    •  Харандаа барьж юмны дүрс төсөөг гаргах гэж оролдоно.
    • Үндсэн өнгө ба нарийн авиа, дууны өндөр намыг ялгаж эхэлдэг.
    • Авиа дууны аянд тохируулан хялбар хөдөлгөөн хийнэ.
    • Үгийн нөөц нь 250 – 300 орчимд хүрнэ.
    • 1.5 нас хүртлээ хүүхэд 30 -100 үг мэддэг боловч түүнийгээ цөөн хэрэглэнэ.

    C_TSCM42_66