_MG_9718Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөөнд байрлах “Нийслэлийн тэргүүний” 67 дугаар цэцэрлэг нь ЗХУ-н тусламжтайгаар яслийн бүлэг 4,цэцэрлэгийн 8 бүлэгт нийт 295 хүүхэд 37 багш ажилчидтайгаар 1973 оны 07-р сарын 13-ны өдөр анх байгуулагдаж байлаа. Тус цэцэрлэг нь 1986 онд Нийслэлийн тэргүүний цэцэрлэгийн болзлыг ханган,1993-1996,1998,1999,2001 оны “Дүүргийн тэргүүний цэцэрлэг”. ”Таатай орчин-чанартай сургалт Хүүхдийн хөгжил-бидний зүтгэл” эрхэм зорилгыг өмнөө тавин сургалтын таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.Одоо тус цэцэрлэг нь 43 багш ажилтантай,12 бүлэгт 611 хүүхдийг асрах хамгаалах,хүмүүжүүлэх,сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар,оюун ухаан нийгэмшихүйн хөгжлийг дэмжин сургуульд амжилттай бэлтгэж байна.Нийт багш нарын 100% нь дээд боловсролтойгоос магистр зэрэгтэй багш 4, баклавр зэрэгтэй багш 10, дипломын зэрэгтэй багш 2, мөн мэргэжлийн 56 % нь заах аргач зэрэгтэй багш нар сургалт хүмүүжлийн ажил явуулж байна.Манай хамт олон дунд Төрийн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-тай ажилтан 2,Боловсролын тэргүүний ажилтан 6,Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан 2,Банк санхүүгийн тэргүүний ажилтан 2,Соёлын тэргүүний ажилтан 1 тус тус ажиллаж байна.Багш ажилчдын мэргэжил ур чадварын амжилтаас дурдвал:

- 1994 онд эрхлэгч Д.Эрдэнэчимэг улсад 1-р байр
- 1997 онд арга зүйч Д.Баярдэлгэр улсад шагналт байр
- Т.Сарантуяа багш 1998 онд “Нийслэлийн тэргүүний багш”
1999 онд “Дүүргийн манлай багш”
2000 онд “Уран чадвар”-ын улсын уралдаанд 1-р байр
- Т.Байгалмаа багш 1999,2000 оны “Дүүргийн манлай” багш
2001 онд “Ур чадвар”-ын улсын уралдаанд 1-р байр
- С.Одсүрэн багш 2002,2010 онд “Ур чадвар”-ын хотын уралдаанд 4-р байр
2002,2010 онд “Дүүргийн манлай”багш
- Ё.Энхтуяа багш 2003 онд “Дүүргийн манлай”багш
- Д.Уранчимэг тогооч 1996,1997 оны дүүргийн аварга тогооч
- Ч.Цэрэнчимэг 2008 онд тогооч нарын “Ур чадвар”-н тэмцээний 1-р байр
- Баттулга 2010 онд тогооч нарын “Ур чадвар”-н тэмцээний 1-р байр

Moving Flower
Moving Flower